
Канадын Пирсоны нэрэмжит Торонто хотын олон улсын нисэх онгоцны буудалд АНУ-ын Delta Air Lines зорчигч тээврийн онгоц газардаж байхдаа осолджээ.
АНУ-ын Холбооны Иргэний Агаарын тээврийн удирдлагаас мэдээлсэнээр онгоцонд байсан 76 зорчигч, нислэгийн багийн 4 гишүүнийг онгоцноос нүүлгэн шилжүүлсэн ба Пил дүүргийн яаралтай тусламжийн албанаас мэдээлсэнээр ослын улмаас 15 хүн бэртэж гэмтсэнээс 1 хүүхэд, 2 том хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч цаг агаарын нөхцөл байдлаас болж Торонтогийн нисэх онгоцны буудал өнгөрсөн амралтын өдрүүдээр болон даваа гарагт олон зуун нислэгүүдийг хойшлуулж эсвэл цуцалсан байна.
Өнгөрсөн лхагва болон ням гарагт болсон цасан шуурганы улмаас Торонто хотыг 30-50 см цас бүрхсэн байна.
Эx Сурвалж: CNN