
Монгол эв нэгдэл” төслийн багийнхан 17 дахь аймаг болох Говь-Алтай аймагт ажиллаж байна.
Бигэр дарс, суль, сульхирын гурил, хөх арвайн гурил, чонын хармаг жимс үйлдвэрлэлээрээ алдартай Говь-Алтай аймагт 740 гаруй үйлдвэрлэгчид үйл ажиллагаа эрхэлж байна.
Төслийн багийнхныг аймгийн удирдлагууд талархан хүлээн авч, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Монгол эв нэгдэл” төслийн багийнхан үүний дараа “Алтайд үйлдвэрлэв” төвөөр зочилж аймгийн үйлдвэрлэгчидтэй уулзлаа.
Тус төвийг аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний төвөөс нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжиж түрээсийн төлбөргүйгээр бараа бүтээгдэхнүүнийг нь борлуулдаг.
Тус төвд 20 гаруй үйлдвэрлэгчдийн 50 гаруй нэр төрлийн Алтайн брэнд бүтээгдэхүүнийг борлуулж байна.
“Монгол эв нэгдэл” төслийн ТУЗ-ийн гишүүн МУГЖ Т.Баясгалан, төслийг дэмжигч дөрвөн улсын гавьяат С.Жавхлан нар үйлдвэрлэгчдэд төслөө танилцуулж, Алтайн үйлдвэрлэгчид нэгдэхээ илэрхийллээ.