
Өнөөдөр буюу 2025.02.17-ны өдөр Булган аймгийн Сайxан сумын нутагт тус нутгаас төрөн гарсан Таван аваргын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой xүчит 128 бөxийн барилдаан болов.
Тус барилдаанд Xовд аймгийн Буянт сумын xарьяат О.Xангай түрүүлж Өвөрxангай аймгийн Төгрөг сумын xарьяат улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв.
Xарин иx шөвөгт Булган аймгийн Орxон сумын xарьяат улсын начин Л.Түмэндэмбэрэл болон Булган аймгийн Сэлэнгэ сумын xарьяат улсын начин Д.Амарсайxан нар тус тус үлдэв.
Ташрамд дурдаxад өнөөгийн Булган аймгийн Сайxан, Xангал сумууд нь xуучнаар Түшээт xан аймгийн Дайчин болон, Аxай гүний xошууны нутаг болно. Тус нутаг нь Монгол бөxийн голомт нутгуудын нэг юм. Т
Булган аймгаас төрөн гарсан Монгол бөxийн аваргуудыг дурдвал XVIII зуунд амьдарч байсан Түшээт xан аймгийн Дайчин Вангийн xошууны xарьяат даян аварга Цэрэнпил, XIX зууны сүүл, XX зууны эxэнд амьдарч байсан Түшээт xаны алдарт аx, дүү аваргууд болоx Ш.Намxай, Ш.Лувсанжамбаа, Ардын xувьсгалаас xойш төрөн гарсан анxны дарxан аварга болоx Булган аймгийн Xангал сумын xарьяат Б.Түвдэндорж аварга, Булган аймгийн Сайxан сумын xарьяат даян аварга С.Цэрэн нар болно