Ким Ир Сен: Өвгөний xүүxдүүд бий юу. Уулзаx юм сан

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас
Тэвдүү явахад тэвнээр тусалсан дээр гэж монголчууд ярьдаг. Цар тахлын жилүүд олончиг бизнес үүдээ хааж, үүнийг дагаад олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн. Энэ хэцүү цагт “Рио Тинто” болон “Инвескор ББСБ” хамтран “Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр” эхлүүлж, хөнгөлөлттэй зээл олгож эхэлжээ.
2021 оны гуравдугаар сараас 2024 оны гуравдугаар улирал хүртэл тэд 183 бизнест 4.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, ажлын байраа хадгалж үлдэхэд нь тусалсан байна. Үүгээр зогсохгүй шинэ ажлын байр бий болгоход нь хүртэл дэм болж чаджээ.
Тодруулан хэлбэл, зээл авсан компаниуд дээр дурдсан гурван жилийн хугацаанд 845 ажлын байраа хадгалж, 45 ажлын байрыг шинээр бий болгосон гэнэ. Энэ бол бахархам үр дүн. Ийнхүү тэд хамтдаа босож, урагшилж чадсан баяраа тэмдэглэн Улаанбаатар зочид буудалд хуран цуглаад буй нь энэ.

Энэхүү “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийн тухай сонирхолтой баримтууд:
- 183 бизнест жилийн 4.8 хувийн хүүтэй зээл олгосон. Зээлийн хугацаа нь 24 сар хүртэл байсан ба нэг зээлдэгчид хамгийн ихдээ 30 саяыг зээлжээ.
- Хөтөлбөрийн хүрээнд зээл авсан бүх харилцагч зээлээ хугацаандаа бүгд төлжээ.
- Тэд Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний бизнес, Импортыг орлох дотоодын бүтээгдэхүүний бизнес, Өрх толгойлсон эцэг, эхийн бизнес, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес, Эмэгтэй бизнес эрхлэгчийн бизнесийг дэмжин ажиллажээ.
- “Бизнес хөгжүүлэх хурдасгуур хөтөлбөр” нэртэй сургалт, уулзалт, менторингийг таван удаа зохион байгуулж, 97 бизнес эрхлэгчийг хамруулжээ.
- Мөн “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх, чадавхжуулах дэд хөтөлбөр” зохион байгуулж, эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамруулжээ.