
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг хоёрдугаар сарын 17-ны өдөр БНСУ–ын Сөүл хотын Инчон нисэх буудалд газардлаа. Шигшээ багийн бүрэлдэхүүн сэргэлтийн амралт хийж, өнөөдөр Гуамыг зорино.
Баг тамирчид үдээс хойш 16 цаг 30 минутын үед Гуамд газардана. Ингээд 19-ний өдөр бэлтгэлдээ орж, 20-ны өдөр орон нутгийн цагаар 17 цаг 30 минутад Гуамын шигшээ багтай зочлон тоглолтыг хийнэ.
Энэ тоглолт бол С хэсгийн маш хариуцлагатай чухал тоглолт. Гуамын шигшээ багийг Монголын шигшээ баг 12 оноогоор илүү гарган хожих юм бол хэсгээсээ шалгарах магадлалаа хадгалж үлдэх юм.
Тэд 20-ны өдөр тэмцээнээ дуусгаад 22-ны өдөр Монголдоо ирнэ. Ингээд 23-ны өдөр Японы шигшээ багийг Монголд хүлээн авч тоглох учиртай. Монгол, Японы тоглолт 23-ны өдөр UG arena төвд өдрийн 13 цагт болохоор товлогдоод байна. Ингээд Монголын шигшээ багтаа чухал хариуцлагатай тоглолтуудад амжилт хүсье. Эдгээр тоглолт болон эргэн тойрон дахь мэдээ, сурвалжилгыг Өрөг сайтаас хүлээн авч үзээрэй.