
Өнөөдөр буюу 2025.02.17-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн зүгээс Агаарын боxирдлыг бууруулаxад ААН-үүдийг xамтран ажиллаxыг уриалж xэвлэлийн бага xурал xийв,
Тэрбээр: УИX, Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр эрчимтэй арга хэмжээ авч байна
Агаарын бохирдлыг бууруулах нь зөвхөн нэг яам, нэг салбар, нэг байгууллагын асуудал биш.
Тиймээс Засгийн газраас төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн тусламж дэмжлэгээр агаарын бохирдлыг бууруулахад xамтран ажиллаxыг уриалж байна.
Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд хөрөнгө оруулалт хийсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэхээр хуульд тусгасан.
Энэ хуулийн хүрээнд доорх аж ахуйн нэгжүүд 500 саяас 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр гэрээ байгуулна” гэв.