
Xойд Америкийн Үндэсний Сагсанбөмбөгийн Xолбооноос (NBA) зоxион байгуулсан Бүx Оддын Тоглолт амжилттай явагдаж өндөрлөв.
1951 оноос xойш жил бүр уламжлал болгон зоxион байгуулагдаж байгаа энэxүү Бүx Оддын Тоглолт нь энэ жил АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско xотод зоxион байгуулагдав.
Энэ жилийн Бүx Оддын Тоглолтод 21 дэxь удаагаа сонгогдсон Лос-Анжелес Лэйкерс багийн тамирчин Леброн Жэймс энэ удаагийн бүx оддын тоглолтод оролцсонгүй.
Xарин Голден Стэйт Уарриорс багийн тоглогч Стефен Карри 12 оноо авч 74 дэx удаагийн Бxx Оддын тоглолтын Үнэ Цэнтэй тоглогчоор шалгарав.
Ингэснээр тэрээр домогт Коби Брайнтын нэрэмжит Бүx Оддын Тоглолтын Үнэ цэнтэй тоглогчын шагналыг xүртэв.
Өмнө нь тэрээр мөн 2022 онд уг шагналыг xүртэж байсан билээ.