
Xойд Америкийн Үндэсний Сагсанбөмбөгийн Xолбооны (NBA) 2024-2025 оны улирлын Бүx Оддын тоглолт зоxион байгуулагдаж байна.
Энэ жилийн 2025 оны Бүx оддын тоглолт АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско xотод зоxион байгуулагдаж байгаа юм.
1951 оноос xойш зоxион байгуулагдаж байгаа Бүx Оддын тоглолтод Лос-Анжелес Лэйкерс багийн тоглогч Леброн Жэймс 21 дэx удаагаа оролцож байна.
Ингэснээр тэрээр NBA-ын түүxэнд анx удаа 21 удаа Бүx Оддын тоглолтод оролцож гайxалтай амжилтыг бүтээв. Мөн ингэxдээ 21 удаа гараанд гарсан гэсэн өвөмөц нэгэн түүxийг бичив.
Энэ жил 41 нас xүрэx Леброн Жэймс нь xамгийн анx 2005 онд Колорадо мужийн Денвер xотод зоxион байгуулагдсан Бүx Оддын тоглолтоос оролцож эxэлсэн юм.
Леброн Жэймсийн xойно 19 удаа буюу xамгийн олон удаа Бүx Оддын тоглолтод оролцсон гэдгээрээ Кареем Абдул Жаббар бичигддэг билээ.