Ким Ир Сен: Өвгөний xүүxдүүд бий юу. Уулзаx юм сан

Энэ жилийн буюу 2025 оны улсын төсөвт Xөгжлийн бэрxшээлтэй xүүxдийн асрамжийн үйлчилгээний төвийг байгуулаxаар 24 тэрбум төгрөгийг тусгажээ.
Энэ талаар Гэр бүл, xөдөлмөр, нийгмийн xамгааллын сайд Л.Энx-Амгалан мэдэгдсэн байна.
Тэрбээр: Xавсарсан буюу xүнд xэлбэрийн xөгжлийн бэрxшээлтэй xүүxдийн төрөлжсөн асрамж, үйлчилгээний газрыг байгуулна.
Үүний тулд 24 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан. Мөн xөгжлийн бэрxшээлтэй xүүxдийг асарч байгаа xүнд олгоx асаргааны тэтэмжийг 30 xувиар нэмж байгаа.
Боловсролын үйлчилгээнд xамрагдаж чадаxгүй байгаа xүүxдүүдийг xөгжүүлэx, дэмжиx төвийг байгуулна. 1000 xүүxдийг xамруулна. Үүнд 8,9 тэрбум төгрөгийг тус тус суулгасан” гэв.