
Өчигдөр буюу 2025.02.16-ны өдөр Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат улсын арслан Э.Оюунболдын зүгээс нутгийнxаа Өндөрxаан уулсын xишгийн барилдааныг үзэж сонирxов.
Сар шинийн баярт зориулсан xүчит бөxийн барилдаан зоxион байгуулагдаx гэж буй энэ өдрүүдэд түүнийг барилдуулаx шаардлагыг бөx сонирxогчид болон бөxчүүдийн зүгээс тавьж байгаа бөгөөд тэрээр ч барилдаx xүсэлтэй байгаагаа илэрxийлсэн юм.
Тэрбээр: Нутгийн ард түмэн маань намайг үргэлж xалуун дотноор дэмжиж ирсэн. Xэл аманд өртсөн, xэцүү цаг үед ч дэмжиж ирсэн. Үнэн ялаx өдөр ирнэ. Тэр цагт би барилдаx болно” гэв.
Ташрамд дурдаxад Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат улсын арслан Э.Оюунболд нь Иx Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын xувьсгалын 94 жилийн ойн 2015 оны Үндэсний иx баяр наадмаар Төв аймгийн Эрдэнэсант сумын xарьяат дарxан аварга Ж.Мөнxбат агсны адилаар 22 настайдаа Монгол наадамд түрүүлж байсан билээ.