
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ХБНГУ-д болж буй Мюнхений Аюулгүй байдлын чуулга уулзалтын хүрээнд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнстэй улзаж ярилцсан байна.
Уулзалтын үеэр В. Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээрийн ширээний ард суухын өмнө Киевт аюулгүй байдлын баталгаа мөн Вашингтон-Киев хоёрын хамтран гаргасан энхийн төлөвлөгөө шаардлагатай хэмээн мэдэгджээ.
Нэг цаг үргэлжилсэн уулзалтын үр дүнд талууд зөвшилцөлд хүрэхэд дахин уулзаж ярилцах хэрэгтэй гэдэг дээр санал нийлсэн байна.
Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трампын гол зорилго нь дайныг дуусгаж, Украинд энхийг тогтоох явдал гэдгийг онцолжээ.
Түүнчлэн The Washington Post сонинд бичсэнээр уулзалтын үеэр В. Зеленский Вашингтоны Украины ирээдүйд олборлох бүх байгалийн баялгийн 50 хувийг авна гэсэн нөхцөлтэй гэрээнд гарын үсэг зурахаасаа татгалзжээ.
АНУ-ын Дэд ерөнхийлөгчөөс гадна тус уулзалтанд Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, тусгай төлөөлөгч Кит Келлог нар оролцов
Эx Сурвалж: Theguardian.com