
“Гиннесийн рекорд эзэмшигч Цагирган дээрээс довтлогч буюу Данкер залуу Бүх Оддын тоглолтоор Слэм Данк шоу үзүүлэв”
Ингээд бид түүнтэй цөөн хором ярилцсан юм.
Гиннесийн рекорд эзэмшигч Слам Данкер Пиотр Грабовски слэм данкаа 3.20 м өндөртэй самбар дээр хийж байв
-Сайн байна уу? Слэм данкийн үзүүлбэр үнэхээр гайхалтай байлаа?
-Баярлалаа. Маш гайхалтай сайхан байлаа, үзэгчид ч бас намайг маш сайхан хүлээж авлаа. Хэд хэдэн галзуу данк хийж үзүүллээ. Энд байгаадаа маш баяртай байна. Дараа жил дахин уулзана гэж найдаж байна.
-Өмнө нь Монгол улсад ирж байв уу? Сэтгэгдэл ямар байна?
-Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Өнгөрсөн жил ФИБА-гийн тэмцээнд урилгаар слэм данкер үзүүлбэр үзүүлсэн. Тэр үед үзэгчид намайг их сайхан хүлээж авч байсан.
Өнөөдөр Монголд үзэгчид намайг жилийн өмнөхөөс ч илүү гайхалтай хүлээн авлаа. Баярлалаа.
-Өөрийн тань хувьд Гиннесийн рекорд эзэмшдэг. Яг энэ төрлөөр дэлхийн рекорд эзэмшинэ гэдэг бахархалтай хэрэг?
-Би хөл хооронд бөмбөгөө оруулж слэм данк хийх төрөлд хамгийн өндөр үсэрч Гиннесийн рекордыг эзэмшдэг.
Сагсны энгийн самбар 3.05м байдаг бол би слэм данкаа 3.20 м өндөртэй самбар дээр хийж байсан.
-Польш улсаас Монголыг зорин ирсэн. Манай орны хүйтэн цаг агаар хэцүү байв уу?
-Манай Польш улсад -2 хэм хүйтэн байгаа. Намайг хоёр өдрийн өмнө ирэхэд энд Монголд -35 хэм маш хүйтэн байсан. Гэхдээ дажгүй ээ, гоё байна.
Ярилцсанд баярлалаа.
- Actual FIBA 3X3 World Champion
- 4x winner of contests FIBA 3X3 finals (Jeddah, Abu Dhabi)
- Winner- ShutUpAndPlay in Berlin (I dunked over NBA star Donovan Mitchell)
- 21 won contests of FIBA 3×3 tournaments (Canada, Czech Republic, Hungary, Switzerland, Saudi Arabia, Qatar, Philippines, China)
- In total 63 won contests in Poland and internationally.
- Around 200 dunk shows in Poland and worldwide.
- Youtube-ээс Grabo dunk гэж хайгаад гайхамшигтай данкуудыг нь үзээрэй.