
БНСУ-ын “Sejong box” кино компани болон Монгол улсын “Green show production”, “F studio”-ийн хамтын бүтээл “Зүрхний Сараан” уран сайхны кино нээлтээ хийгээд удаагүй байна.
Энэ кинонд хосын дүр бүтээсэн А.Ихэрчимэг, Ча Жон Хун нартай ярилцлаа.
А.Ихэрчимэгийн тухайд 25 настай. БНСУ-д суралцдаг, магистрын ангийн оюутан. Энэ уран бүтээл түүний гурав дахь “ажил”.
Тэрбээр “Киноны зураг авалтын үеэр миний дархлаа унаад, халуурч, хоолой бүр гарахаа больчихов. Ча Жон Хунд “Миний бие өвдөөд байна. Би халуураад байна” гэж хэлсэн чинь баахан эм бариад ороод ирсэн. Ямар ч орчуулагчгүйгээр ганцаараа эмийн сан оррод эм аваад ирсэнд нь маш их баярлаж явдаг” гэлээ.
Тэрбээр “Зүрхний Сараан” бол миний тоглосон анхны кино. Киноныхоо нээлтийн өдөр их санаа зовж, сандарч байсан. Өглөө, өдөр, оройн хоолоо ч идэж чадаагүй. Кино маань хэр болсон бол гэж санаа их зовсон. Киног маань үзээд хүмүүс инээж байгааг хараад тайвширсан даа” гэв.
Тэдний тоглосон “Зүрхний сараан” уран сайхны кино хоёрдугаар сарын 16 хүртэл “Skywing center”-т гарч байгаа юм байна. Та бүхэн үзвэрийн тасалбар авах бол энд дараарай.