Танилц: Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд

2025 оны 1 дүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар тус тус өссөн байна.Орон сууцны насжилтаар авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өсч, харин өмнөх сараас 2.0 хувиар буурсан бол хуучин орон сууцны үнэ өмнө хоны мөн үеэс 15.0 хувиар, өмнөх сараас 2.3 хувиар тус тус өссөн байна.
2025 оны 1 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.53 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.82 сая төгрөгийн үнэтэй байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 3.44 сая төгрөгийн үнэтэй байгаа юм.
2025 оны 1 дүгээрсард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.42 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.82 сая төгрөгийн үнэтэй байна.
