
Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр /2025.02.14/ нийгмийн цахим сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах судалгааг эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Австрали улс нэгэн хууль баталж дэлхий дахинаа олны анхаарлыг татсан. Энэ хууль нь 16 хүртэлх насны хүүхдийг цахим орчин буюу фэйсбүүк, тикток, твиттер зэрэг олон нийтийн сүлжээ рүү орохыг хориглосон. Энэ хуулийг судалж, үр нөлөөг нягтлах, Монгол Улсад 16 хүртэлх насны хүүхдийг цахим орчинд орохыг хориглох судалгааны ажлыг эхлүүлж байна. Иймэрхүү суурь өөрчлөлтийг хийхэд маш сайн судалгаа шаардана. Нийгмээрээ хэлэлцэж, зөвшилцөх хэрэгтэй. Судалгааны бэлтгэл ажлыг хангаж ажиллана” гэв.
Мөн олон нийтийн сүлжээгээр зохисгүй агуулга цацагдах, хүүхэд насанд тохироогүй байдалд уруу татах, цахим дээрэлхэлт үүсэх гэх мэт олон асуудал гарч байна. Үүнээс хүүхдээ хамгаалах нь бидний үүрэг. Цахим орчинд соёлтой зөв орчинд харьцаж сурах нь нийгэмд маш хэрэгтэй байна. Австрали улсын туршлагыг судлах ёстой. Франц улсад гэхэд 15 наснаас доош насны хэрэглэгчдэд нийгмийн сүлжээнд эцэг эхийн зөвшөөрөл шаарддаг бол Норвеги улс 13 хүртэлх насны хязгаараа 15 нас болгож, өөрчлөхөөр ярьж байна. Бид энэ чиглэлээр тодорхой алхам хийхгүй бол оройтох нь ээ. Гэхдээ хүүхэд интернэтэд хандах бүрэн эрхийг хөндөхгүй. Интернэтээс хэрэгтэй мэдээллээ авах сувгууд нь нээлттэй байна” гэв.