
Өнгөрсөн пүрэв гарагт ХБНГУ-ын Мюнхен хотод 24 настай Афганистаны дүрвэгч Mini Cooper автомашинаар Германы хамгийн том үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулсан жагсаалд оролцож байсан иргэдийг дайрч, багадаа 28 хүнийг гэмтээжээ.
Сэжигтэн 2016 оны 12-р сараас хойш ХБНГУ-д амьдарч байгаа ба бөөний худалдааны төвд хамгаалалтын албанд ажилладаг байжээ. Тэрээр машинтайгаа үйлдвэрчний эвлэлийн жагсаалын араас явж байгаад гэнэт хурдаа нэмж, жагсаалын төгсгөл хэсэгт алхаж байсан иргэдийг дайрч, гэмтээсэн байна. Уг халдлагын улмаас гэмтсэн хүмүүсийн дотор хүүхдүүд байгаа ба хоёр хүний биеийн байдал хүнд байгаа аж. Хоёр сарын өмнө ХБНГУ-ын Магдебург хотод Саудын Арабаас гаралтай эмч Зул сарын яармаг худалдааг үзэж сонирхож байсан иргэдийг машинаар дайрч, 6 хүний аминд хүрсэн билээ.
Эх сурвалж: https://www.interfax.ru/world/1008785