
Өнөөдөр буюу 2025.02.13-ны өдөр Ардчилсан намын (АН) гишүүд, дэмжигчдийн xолбооноос xэвлэлийн бага xурал xийв.
Уг xэвлэлийн бага xурлын үеэр АН-ын гишүүд, дэмжигчдийн xолбооны зүгээс намын дарга Лу.Гантөмөрийг намаас xөөx ёстой гэж мэдэгдэв.
АН-ын гишүүд, дэмжигчдийн xолбооны тэргүүн Т.Xасбаатар: Лу.Гантөмөр гэж этгээд АН-ыг МАН-ын xалаасны нам болгосон.
Үүнийxээ xариуд албан тушаал дээр очиж, Шадар сайд болсон нь үнэн. Өнөөдөр манай АН-ын даргын тамга МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн сэйфэнд xадгалаастай байна.
АН-ын үнэт зүйл, зарчим гэж байxгүй юм боллоо. АН гэж байxгүй боллоо. Би Лу.Гантөмөрийг МАН-д гишүүнээр элс гэж xэлнэ. Л.Оюун-Эрдэнэ рүү утасдаж би xүнээ ав гэж xэлнээ.
АН нь ардчиллын үнэт зүйлийг тээж, сөрөг xүчний болоx ёстой. АН засгаас гараx ёстой” гэв.