
Гэгээн хайрын баяр хаяанд иржээ. Хоёрдугаар сарын 14-нд хайртай хүнтэйгээ цагийг хэрхэн өнгөрүүлэх вэ хэмээн бодол болж яваа бол танд хэрэгтэй мэдээллийг багцлан хүргэе. Хаана, ямар тоглолт, үзвэрүүд байна вэ?
НЭГ. Davaidasha “ШОКОЛАД” Live Concert
Davaidasha амьд хөгжмийн хамтлагтай хамтран “UG Arena”-д гал асаах нь ээ. Тоглолт хоёрдугаар сарын 14-ны 19:00 цагаас эхлэх ба дөрвөн цаг үргэлжлэх юм байна.
Тасалбарын төрөл:
- Энгийн тасалбар – 89,000₮ /01 сарын 30-ыг хүртэл Early bird 69,000₮/
- Т Сектор Ширээ /4 хүн/ – 1,000,000₮ /wine, soft drink, appetizer/
- E Сектор Ширээ /6 хүн/ – 1,500,000₮ /wine, soft drink, appetizer/
- VIP өрөө /15 хүн/ – 5,000,000₮ /wine, soft drink, water, share food/
Та тасалбар авах бол энд дараарай.
ХОЁР. Valentine’s Special
- Тасалбарын үнэ: 350,000₮ /Угталтын вино , Үндсэн хоол , Дессерт байна/
- Ширээ засалт: Хоёр болон дөрвөн хүнээр
Та тасалбар захиалах бол энд дараарай.
ГУРАВ. “Perfume” Live Concert
“The Lemons”, “A-Sound”, “Choijoo” нар хамтарсан тоглолтоо 2025.02.14-ны 20.00 цагаас “ASA ARENA”-д хийхээр болжээ. Амьд хөгжимд хайртай үзэгч нартаа зориулсан “Perfume” тоглолтын тасалбараа амжаад аваарай.
- Энгийн тасалбар /Босоо/: 150,000₮
- Энгийн тасалбар /Суудал/: 250,000₮
Та энэхүү тоглолтын тасалбарыг авах бол энд дараарай.
ДӨРӨВ. Candlelight concert in Mongolia
- Партер А: 120,000₮
- Партер Б: 100,000₮
- Бельэтаж: 80,000₮
Та тасалбар захиалах бол энд дараарай.
ТАВ.”Хайрын Дуу” тоглолт
Олончиг хайрын хит дуутай “Мөнхийн рэп” тоглолтоо хийх нь ээ.
- Хаана: Slade food and garden Narantuul hotel 3
- Хэзээ: 2025.02.14 19:00
- Үргэлжлэх хугацаа: 5 цаг
Тасалбарын үнэ 250,000₮. Та захиалах бол энд дараарай.
ЗУРГАА. “Хувь заяаны галт тэрэг” вип тоглолт
Дуучин Мөөжиг гэгээн хайрын валентины баярыг тохиолдуулан “Хувь заяаны галт тэрэг” вип тоглолтоо зохион байгуулах гэж байна. Тоглолт 2025.02.14 нд 19:00 цагт The Corporate Convention center The View event hall-д болно.
Тасалбарын үнэ 80,000₮. Та хэрэв захиалах бол энд дараарай.
ДОЛОО. “Зүгээрээ хайраа” тоглолт
“Зүгээрээ хайраа” тоглолт хоёрдугаар сарын сарын 14-нд 19.00 цагаас UB palace-т ганцхан удаа болно.
Хайрын баярын гайхамшигт үдшийг:
- Никитон Бачка
- Харанга Лхагваа
- Поп дива Сарантуяа
- Наран
- Сэрчмаа
- Хар сарнай Амараа
- Дуучин Амархүү
- Агиймаа, Баярцэцэг
- Хишигдалай & Зоригт
- Оюу
- Мишээл нар халуухан болгоно.
Тасалбарын үнэ:
- VIP тасалбар: 80,000₮
- Тасалбар А: 60,000₮
- Тасалбар Б: 40,000₮
Хэрэв та энэхүү тоглолтын тасалбарыг захиалах бол энд дараарай.
НАЙМ. “Хайрыг хайрла” уянгын драмын жүжиг
“Хайрыг хайрла” жүжиг 40 жилийн дараа тайзнаа эргэн ирэх нь ээ. Хосын харилцаа, хайрын үнэ цэн, нөхөрлөл гээд хайрын олон өнгийг харуулах уг жүжгийг шинэ найруулга, шинэ тавилтаар шинэтгэн Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид дахин тоглож байна. Тасалбарын үнэ 30,000₮ ба 19:00 цагаас эхлэх юм байна.
Тасалбар захиалах бол энд дараарай.
ЕС. “Өдөр бүр инээмсэглэ“ инээдмийн шоу тоглолт
Эмоци продакшны “Өдөр бүр инээмсэглэ” инээдмийн шоу тоглолт хоёрдугаар сарын 14-нд СТӨ-нд 19:00 цагаас болрх нь.
- Партер А: 65,000₮
- Партер Б: 45,000₮
- Бельэтаж: 35,000₮
Тасалбар авах бол энд дараарай.
АРАВ. VALENTINE’S DAY SPECIAL EVENT
DYNAMIC, D45, Js BOBO, BATUH нар хамтран OMNI CLUB-д хоёрдугаар сарын 14-ны 20.00 цагаас “түймэр асаах” нь. Тоглолтын тасалбар 50,000 ₮ борлуулагдаж байна.
Та хэрэв тасалбар авах бол энд дараарай.
АРВАН НЭГ. “The Lover” жүжиг
Нобелийн шагналт зохиолч Харольд Пинтерийн зохиолоос сэдэвлэн “The Lover” романтик, хайрын жүжгийг найруулагч Г.Ган-Очирын шинэ найруулгаар 02-р сарын 14-нд 19.00 цагаас УДЭТ-ын тайзнаа тоглоно.
- Партер А: 80,000₮
- Партер Б: 50,000₮
- Партер C: 40,000₮
- Ложа: 40,000₮
- Бельэтаж 1 гол: 55,000₮
- Бельэтаж 2 хажуу: 35,000₮
- Бельэтаж 2: 30,000₮
Тасалбар захиалах бол энд дараарай.