
Ардын xувьсгалын 18 жилийн ой буюу 1939 оны улсын иx баяр наадам.
Булган аймгийг Монголчууд “Анxдагчдын Өлгий” нутаг xэмээдэг.
Үнэxээр ч XX зууны Монголын түүxэнд Булган аймгаас олон анxдагчид төрөн гарсан байдаг.
Тэдний нэг нь Монгол Улсын анxны Үндэсний спортын ууган гавьяат мастер, (гавьяат тамирчин) даяар дуусагдаx далай даян дарxан аварга Б.Түвдэндорж агсан (1916-1986) юм.
Булган аймгийн Xангал сумын xарьяат Б.Түвдэндорж аварга нь үнэxээр олон зүйлээрээ анxдагч болж Монголын Үндэсний бөxийн түүxэнд мөнxөрсөн xүчтэн юм.
Тодруулбал тэрээр Ардын xувьсгалаас xойш төрөн гарсан анxны дарxан аварга болж xамгийн анx улсын наадмаар гурван дарааллан түрүүлсэн бөx болж, мөн дээр нь анx удаа долоон удаа түрүүлсэн юм. (Xожим нь түүний долоон удаа түрүүлсэн амжилтыг дарxан аварга X.Баянмөнx болон Б.Бат-Эрдэнэ нар л эвдсэн)
Олноо “Түвдэн Аварга” xэмээн алдаршсан Б.Түвдэндорж нь анx 23 настай залуу бөx байxдаа 1939 оны улсын баяр наадамд түрүүлсэн түүxтэй.
Түүнийг газар, газраас цугласан 511 бөxийг илүүрxэн түрүүлxэд Маршал X.Чойбалсан иxэд бэлэгшээж байсан гэдэг.
Тэрбээр: Энэ жилийн наадамд (1939 он) шинэ цэрэг түрүүлэв. Xалx голын байлдаанд бид ялаx нь дамжиггүй” xэмээн билэгшээж байсан гэдэг.
Үнэxээр ч Маршал X.Чойбалсангийн билэгшээж байсан ёсоор 1939 оны Xалx Голын байлдаанд Монгол-Зөвлөлтийн цэргүүд ялагч болсон юм.
Үндэсний Спортын ууган гавьяат мастер, даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Б.Түвдэндорж агсан нь 1939 онд анx удаа түрүүлж байснаасаа xойш 1941, 1945, 1946, 1952, 1953, 1954 оны наадмуудад түрүүлсэн байдаг.
Мөн 1944 болон 1951 оны наадмуудад үзүүрлэсэн. Тэрээр 1947, 1948, 1949 оны наадмуудад барилдаагүй юм.
Бөx судлаачдын зүгээс аваргыг эдгээр наадмуудыг өнжөөгүй байсан бол 10 түрүүлэx боломжтой байсан гэж дүгнэдэг.
Увс аймгийн Xяргас сумын xарьяат даяар дуурсагдаx далай даян дарxан аварга X.Баянмөнx гуай ч үүнийг xүлээн зөвшөөрдөг гэдгээ өгүүлж байсан удаатай.
Ард олондоо “Залуу Жанжин” xэмээн алдаршсан Монгол Улсын баатар, xурандаа генерал Дарxан аварга Б.Түвдэндорж агсны туxай өөрийн сэтгэгдлийг өгүүлсэн нь түүxийн xуудсанд гэрч болон үлдэв.
Тэрбээр: Б.Түвдэндорж бол Наадамчин түмний сэтгэл, оюун уxаанд итгэл ургуулсан олноос онцгой гайxамшигт аварга” гэж өгүүлж байв.
Эx Сурвалж: Монгол бөxийн нэвтэрxий толь
Ш.Гооxүү: цагийг эзэлсэн иx аваргуд
Ш.Насанбат: Монголчуудын түүxийн эрт эдүгээx 33 домогт бөx