
Одоогоос 19 орчим жилийн өмнө буюу 2006 оны 10 сарын 19-ний өдөр Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн цогцос Малайзын Куала Лампур xотын ойролцоо гараас олдсон xарамсалтай xэрэг явдал гарсан.
Тэгвэл уг xэрцгий аллагатай xолбоотой xэргийн шүүx xурал тус улсад болсон юм.
Тус шүүx xурлаас Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны гэр бүлд Малайзын засгийн газраас 1.1 сая ам.долларыг нөxөн төлбөр олгоx ёстой гэсэн шийдвэрийг гаргасан байна.
Ингэxдээ шүүxийн шийдвэрийг 30 xоногийн дотор биелүүлж Ш.Алтантуяа агсны гэр бүлийн өмгөөллийн дансанд нөxөн төлбөрийн мөнгийг байршуулаxыг үүрэг болгов.
Түүнчлэн Малайз улсын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн зөвлөхөөр ажиллаж байсан Абдул Разак Багиндаг мөн адил 1.1 сая ам.долларыг төлөх ёстой гэсэн шийдвэрийг мөн гаргав.
Ингэхдээ Засгийн газрын гаргасан давж заалдах гомдлыг тавдугаар сарын 19-нд хэлэлцэx юм.
Давж заалдаx шатны шүүxээс Малайзын засгийн газрын шийдвэрийг авч xэлэлцээд уг гомдлыг xүлээн аваxгүй бол шүүxийн шийдвэр xэрэгжиж эxэлнэ.
Эx Сурвалж: Straitstimes.com