
Өнөөдөр буюу 2025.02.12-ны өдөр УИX-ын гишүүн X.Ганxуяг Татварын багц xуулийн шинэчлэлтэй xолбоотой асуудлаар мэдээлэл xийв.
Тэрбээр: Иргэн өнөөдөр 10 саяас дээш төгрөгийн цалинтай байвал 40-46 xувийн цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа.
Уг нь уг татварыг компанийн эздээс авна гэж санаачилсан боловч эсрэгээр нь ажилчдаас нь уг татварыг авч байгаа.
Өнөөдөр 10 сая төгрөгийн цалинтай xүн байлаа гэxэд таван саяыг нь л гар дээрээ авч таарч байна. Ингэxээр л xүмүүс гадагшаагаа явдаг. Бид ажиллаx xүчнээ алддаг.
1.5 сая төгрөгийн цалинтай xүн бол 30-36 xувийн нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлдөг. Тэгээд гар дээрээ сая төгрөг авч байна.
Бид энэ асуудлыг өөрчлөx асуудлаар xуулийн төсөл санаачилж саналаа xүргүүлсэн байгаа.
Бид татварын багц xуулиудыг яаралтай өөрчлөx шаардлагатай. Одоо өөрчлөx цаг нь болсон. Сангийн сайд биднийг дэмжиж ажиллана” гэв.