
-Нэвтрүүлгийн маань урилгыг хүлээж авсан та хоёртоо баярлалаа. Удахгүй болох гэж буй Валентины баярын мэндийг хүргэе. Үзэгч уншигчдад маань өөрсдийгөө танилцуулна уу?
-Сайн байна уу намайг Баясгалангийн Баяржаргал гэдэг. Хүмүүс ихэвчлэн Хар сарнай хамтлагийн дуучин Маадай гэдгээр маань мэднэ.
– Асууя гэж боддог байсан юм. Таныг яагаад Маадай гэж дууддаг юм бэ?
-Ээж аав минь намайг бага байхад Малигадай гэж дууддаг байсан юм билээ. Би өөрөө тэрийгээ хэлж чадахгүй Мадай, Мадай гэсээр байгаад Маадай нэртэй болчихсон юм л даа.
-Гэргийнх нь нэрийг хэн гэдэг вэ? Ямар мэргэжилтэй вэ?
-Намайг Чагнаадоржийн Ануцэнд гэдэг. Өвөрхангай аймгийн уугуул. Белги улсад 10 жилээ төгсөж тэндээ бизнесийн удирдлагаар суралцсан. Мөн багш, боловсролын чиглэлээр суралцаж одоо МУБИС-д Боловсрол судлалын докторантаар суралцаж байна.

-24 настай миний хувьд Хар сарнай хамтлаг их хуучны хамтлаг шиг л санагдаж байна. Энэ хамтлаг байгуулагдаад хэдэн жил болж байна вэ?
Маадай: Би бага байхаасаа л хүүхдийн дууны Цэцэг хамтлагийн бөмбөрчин, дуучин байсан юм. Харин 1991 онд Амараатайгаа танилцаад Хар сарнай хамтлагаа байгуулж байсан. Удахгүй манай хамтлагийн 35 жилийн ой болох гэж байна.
-Та хоёрын маань хувьд хэзээ хэрхэн танилцав. Анхны уулзалтаасаа ямар сэтгэгдэлтэй үлдэж байв?
Маадай: 15 жилийн өмнө найзуудтайгаа хоол идэхээр ресторанд ороод л энэ хөөрхөн эмэгтэйтэй таарсан даа. Эхнэр бас найзтайгаа явж байсан юм. Тэр найзыг нь манай найз таньдаг байж таараад хамт нэг ширээнд сууж хооллосон. Анугаас харцаа салгаж огт чадаагүй. Танилцаад л би чамайг эхнэрээ болгож авна аа гээд хэлж орхисон. Бас “Би Cool eyes гээд дуу хийж байгаа. Чи үнэхээр сайхан нүдтэй юм. Миний дууны клипэнд тоглож өгөөч гэж гуйсан. Тэгээд л араас нь гүйж гуйсаар байгаад клипэндээ ч тоглуулсан эхнэрээ ч болгож авсан даа.
Ч.Ануцэнд: Зүгээр хамт хоол идэж сууж байгаад л “Би чамайг эхнэрээ болгож авна аа” гэхээр хэн ч гайхна шүү дээ тохуурхаад байна уу ч гэж бодно. Тэр үедээ бол ямар сонин хүн бэ гэж бодоод л өнгөрсөн. Гэхдээ өдөр болгон залгаж хоолонд урих зэргээр үнэхээр л “араас гүйсээр” байгаад өөртөө дасгасан шүү.
Маадай: Гэхдээ тэр үед би угаасаа л эхнэрээ бурхнаас гуйчихсан байсан юм. “Яг ийм дүр төрхтэй, зан ааштай эмэгтэй заяагаач ээ би сайн хүн болно. Олны анхаарал, алдар хүнд хэрэггүй, одоо л яг гэр бүлтэй болж аз жаргалтай амьдармаар байна. Хэрвээ сайн хань заяавал би архи, тамхи алийг нь хэрэглэхгүй сайн хүн болно” гэж бурханд амалсан. Би ч сайн хүн болсон. Эхнэр маань ч надад ирсэн шүү дээ. Одоо би архи, тамхи алийг нь ч хэрэглээгүй 15 жил болж байна. Урлагийн найз нөхөд маань гайхаж дуу алддаг юм. Хүн үнэхээр чин сэтгэлээсээ хүсээд зөв байвал үнэхээр бурхан шагнадаг юм билээ. Үнэн шүү.


-Гэргий тань таны дээрх зан чанаруудад татагдсан юм байна. Харин та гэргийнхээ ямар зан чанарт дуртай, хайртай вэ?
Маадай: Би өөрийгөө хүн төрөлхтний хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйтэй гэрлэсэн гэж боддог.
Ч.Ануцэнд: Таалагддаг зан чанар гэсэн шүү дээ?
Маадай: Харин тийм.Зан чанар дотоод сэтгэлийн хувьд хамгийн үзэсгэлэнтэй. Бүхий л зан ааш нь таалагддаг яагаад гэвэл тэр бүх зан чанар, байр байдал нь нэгдэж байж миний ухаангүй хайртай эмэгтэй болох Ануцэндийг бүтээж байгаа шүү дээ. Тиймээс би эхнэрээсээ гарч буй бүх ааш аяг, зан байдал гээд хөлийн үзүүрээс толгойн үс хүртэл нь таалж, дурладаг.


-Хэчнээн хайртай, хэчнээн эвтэй байлаа ч муудалцдаггүй хосууд гэж байдаггүй шүү дээ. Муудалцсан үедээ хэрхэн шийдвэрлэдэг вэ?
Маадай: Миний хувьд маргалдсан үедээ маш түргэн хугацаанд буцаж эвлэрэх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Эмэгтэйчүүдийн нууцлаг ертөнц гэдэг шиг эмэгтэй хүнийг ойлгох гэдэг тун бэрх шүү дээ. Би өөрийгөө эмэгтэй хүнийг сайн ойлгодог гэж хэлэхгүй. Харин маргалдсан яах ёстой гэдгээ л их сайн ойлгосон. Миний хувьд залуустаа зөвлөхөд зөв ч бай буруу ч бай уучлалтаа л гуйчхаж бай.Тэгвэл маш амархан эвлэрнэ. Тэгэхгүй өөрийнхөө зөв гэж ойлгуулах гээд зүтгээд л байвал маш удаан хугацаа өнгөрч харилцаа хөндийрч мэднэ. Амьдарч эхлээд удаагүй байхад маргалдаад дуугаа хурааж зөрүүдэлж үзнэ шүү дээ. Сүүлдээ ойлгодог юм билээ. Ингэлээ гээд хэн нь ч хожихгүй. Ер нь бол эхнэр ойлгуулж л байна л даа /инээв/
-“Би чамд хайртай” гэдэг үгнээс илүү чухал мэдрэмжийг хэрхэн илэрхийлдэг вэ?
Маадай: Гарах гээд яараад нүүр амаа будаж байхад нь “хайр нь хувцсыг нь индүүдээд өгөх үү?” гэх мэтээр жаахан мэдрээд хайртай сэтгэлээ илэрхийлчихэд л болох юм шиг санагддаг. Мэдээж хайртай л бол өөрийнхөө биеийн амрыг хараад суух ёсгүй шүү дээ. Нүүрээ будангаа яана аа би одоо хувцсаа индүүдэх бил үү хоцрох нь дээ гээд сандарч байхад нь жаахан анзаараад тусалчихвал гоё байх болов уу гэж боддог. Тэрнээс нөгөөдөх нь түнтгэнээд ядарч үхлээ гээд байхад нь хайртай шүү гээд л зурагт үзээд суугаад байвал худлаа байх.
-15 жил ханилж өнгөрсөн, одоо, ирээдүйг нь бүтээлцэж яваа ханьдаа сэтгэлийн үгээ хэлээч?
Маадай: Үхэн үхтлээ энэ хайр минь үнэнч хэвээрээ байна аа гэж амлаж байна аа.
Ч.Ануцэнд: Маш их хүндэлж хайрладаг шүү. Бид нарын төлөө хийж байгаа бүх зүйлд нь маш их талархдаг. Хоёулаа цаашдаа илүү их бие биеэ таньж аз жаргалтайгаар он жилүүдийг үдэх болно оо.


Maadai deeree 1ahtai, dooroo er em 2 dvvtei bsan. Ah n bilvv eregtei dvv n hvn alaad shorond ywsan murtluu odoo garaad irsen bnle. Emegtei dvv n Nandia geed zaidsan davhraatai hvvhen LA d nuhur hvvhedteigee bdg. Bagaasaa 3r horoolold zartai yashka bsan haha ter haviinhan bugd medne. Gants icecreamnii mungund umduu shuvtlaad ortsondoo shaalgadag ohin gej kkkj. Nuhur Soyltulgataigaa niilj Goojuur sait deeree Mongolcguudiig ih muulj doosh hiideg bsan. Ylanguya Maadaigiin anhnii ehner taliigaach Altantuyagiin tuhai Malaizd bie ee unelj ywaad aluulsan utgatai ym bichsen bsan. Odoo Mongolchuudiin nvvriig harah nvvrgui 2nvdnii bulai ulgen salgan nuugdaad amidardag baihdaa. Uhliin muuhaigaar tarchilj uheesei 2pizda, gants ohin n nvden deer n huchindvvlj uheesei!!!! Ger bvleeree hvn chanar muutai umhii Hujaagiin sheesnvvd!! Etseg n hujaa bsan ali deer ued uhsen. Anhnii ehneree oligtoihon amidruulj chadaagui zovoosoor salsan hujaagiin shees Maadai odoo genet saihan amidarch bgaagaa gaihuulj neree tseverleheer zoriud shiidej dee. Chinii naad jargaltai dur esgesen amidral udaan urgeljlehgui baihoo gazriin beteg mine!
Сайхан л гэр бүл байна
АМраагаа бодвол Маадай нь эр хүн шиг санагдаад байдаг юм
Ямар мундаг мэдрэмжтэй, сэтгэлтэй залуу вэ? Аз жаргалыг хүсье.