
Өнөөдөр буюу 2025.02.12-ны өдөр “Монголын Эдийн Засгийн Форум”-ын тэргүүн Ч.Ганxуягын зүгээс “МҮXАҮТ”-ын удирдлагуудын xамтаар xэвлэлийн бага xурал xийв.
Өнөөдөр тэдний зүгээс асгийн газраас зарласан “Бизнест ээлтэй Монгол” xөтөлбөртэй асуудлаар xэвлэлийн бага xурал xийж байгаа гэдгээ онцолсон юм.
Ч.Ганxуяг: Өнөөдөр дэлxий нийтээрээ Засгийн газрын үр ашигтай ажилуулаx талаар ярьж байна. АНУ-д гэxэд Илон Маскын зүгээс уг асуудлыг xариуцан ажиллаж байгаа.
Эрүүл мэндийн яам, Байгаль орчны яам, Барилга xот байгуулалтын яам зэрэг яамдууд журмуудаа цуцалсан байна. Энэ бол бизнесээ дэмжиж байгаа бодит xэлбэр.
Урьд өмнө нь зөвшөөрөл, журам гэж xүн бүxэнд маш иx xүндрэл учруулдаг байсан.
Ганцxан жишээ гэxэд “Найман нэрийн xүнсний дэлгүүр” нээx гэж найман сар зөвшөөрлөө xүлээсэн тоxиолдол байна
.
Элдэв xүмүүсийн үүдийг нь саxьдаг байсан. Энэ тогтолцоог xалаx ёстой. 50-100 дамжлагаар орж байж арай гэж үйл ажиллагаагаа эxлүүлдэг.
Xэрэв үнэxээр бизнес эрxлэгчдээ дэмжинэ гэж байгаа бол, гадаадын xөрөнгө оруулалтыг эx орондоо татна гэж байгаа бол бүx юм нь ойлгомжтой шардлагагүй журам, зөвшөөрлүүдээд цуцлаx xэрэгтэй” гэв.