Танилц: Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Co brand маркетингийн агентлаг хамтран “SOCIAL IMPACT 2025” арга хэмжээг хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа.
Аж ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд хэмээн тодотгон хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нийгэмд, тэр дундаа гэмт хэрэг, зөрчлөөс олон нийтийг урьдчилан сэргийлэхэд бодит нөлөө үзүүлсэн үү?
Үүнийг мэргэжлийн маркетрууд үнэлж дүгнэн, хамгийн сайн нөлөөлөл үзүүлсэн аян, үйл ажиллагааг “SOCIAL IMPACT 2025” арга хэмжээний үеэр танилцуулсан юм.

“SOCIAL IMPACT 2025” арга хэмжээний үеэр хамгийн үр дүнтэй хэрэгжсэн нийгмийн кампанит ажлын талаар танилцуулж, байгууллагуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Дараах байгууллага, аж ахуйн нэгжүүд үзэсгэлэн, илтгэл хэлбэрээр оролцож, нийгэмд хандсан нөлөөллийн аяныхаа талаар танилцуулсан юм.

