
“Хөх сувд” мөсний баяр хоёрдугаар сарын 13-наас 23-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд болно.
Үндэсний агаарын тээврийн МИАТ компани мөсний баярыг тохиолдуулан Мөрөн чиглэлийн нислэгийн тийздээ хоёрдугаар сарын 28-ны өдрийг дуустал хямдрал зарласан байна. Ердийн үед Хөвсгөл аймаг руу ирж, очих тийзийн доод үнэ 557 мянга, дээд үнэ 755 мянга байдаг аж.
Харин одоо:
- Нэг талдаа: 193,050₮
- Хоёр талдаа: 381,150₮ болж хямдарчээ.
МИАТ компани Хөвсгөл аймаг руу Мягмар, Баасан гарагуудад нислэг үйлдэж буй бөгөөд өдрийн 12 цаг 50 минутад Улаанбаатараас хөөрч, Увс аймагт түр газардаад, 16 цаг 45 минутад Хөвсгөлд буудаг юм байна.
Харин Хөвсгөлөөс Улаанбаатар руу шууд нислэгтэй бөгөөд Мягмар, Баасан гарагуудын орой 17 цаг 30 минутад хөөрч, 18 цаг 40 минутад Улаанбаатарт газарддаг байх нь.
Та хэрэв Улаанбаатараас Хөвсгөл рүү, Увсаас Хөвсгөл рүү, Хөвсгөлөөс Улаанбаатар руу нисэх бол 11333999 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Бидний бэлтгэсэн энэхүү мэдээг “Чимэгэ уншигч” уншиж та бүхэнд хүргэсэн болно. Түүний уншсан видео мэдээг үзэх бол энд дарна уу.