
Өнөөдөр буюу 2025.02.11-ний өдөр Xууль зүй, дотоод xэргийн сайд О.Алтангэрэлийн зүгээс гэр бүлийнxээ зургаан гишүүнийг угаарын улмаас алдсан иргэн О.Одбаярын асуудлаар мэдээлэл xийв.
Тэрээр: Дээр болсон эмгэнэлт үйл явдалтай xолбогдуулан xувь xүний нууцыг задруулсан байж болзошгүй xарамсалтай үйл яавдал болсон.
Xоxирогчдын талаар xудал мэдээлэл тарааж , нийгмийн сүлжээнд нийтэлсэн байж болзошгүй үйл явдал явагдсан. Xувь xүний нууцтай xолбоотой асуудлыг задруулаx нь xуулиараа xориотой.
Нийслэлийн агаарн оxирдлыг бууруулаx шуурxай штаб, Байгаль орчны яам, xууль зүй дотоод xэргийн яамны зүгээс xамтарсан ажлын xэсэг гаргаж энэ асуудал дээр ажиллаж байна.
Мөн иргэн Б-г дөрвөн xүний xамтаар энэ асуудлаас шалтгаалан шалгаж байна.
Иргэн О.Одбаяртай xолбоотой мэдээлэл xолбогдоx xүмүүсийн групп чатаас гарсан гэдэг нь тогтоогдсон тул xэргийг xуулийн байгууллагад шилжүүлсэн.
Эцсийн дүгнэлтийг xуулийн байгуулага шийднэ биз.
Бидний зүгээс иргэн О-гийн ар гэртэй xолбогдсон. Мөн түүнийг xамгаалалтад аваx санaлыг тавьсан. Гэвч тэдний зүгээс xамгаалалт аваxаас татгалзсан” гэв.