
БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин ирэх 5-р сарын 9-нд Москва хотод болох эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцохоор төлөвлөж буй тухай ОХУ-аас Хятадад суугаа элчин сайд Игорь Моргулов Россия-24 сувагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Түүний хэлж байгаагаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпинийг ЗХУ Японыг ялсаны болон дэлхийн 2-р дайн дууссаны 80 жилийн ойн баярын арга хэмжээнд урьсаныг Хятадын төрийн тэргүүн хүлээн авсан аж. ОХУ ирэх 5-р сарын 9-нд Москвад болох Ялалтын баяртаа олон орны төрийн тэргүүнүүдийг урьсан талаар Ерөнхийлөгч В. Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Д. Песков мэдэгдсэн билээ. Түүний хэлсэнээр Москвад болох Ялалтын баярт Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо, Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, Палестины тэргүүн Махмуд Аббас, Бразилийн Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва нар оролцох аж. Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпиний хувьд хамгийн сүүлд 2023 оны 3-р сард Москвад айлчлан, Ерөнхийлөшч В. Путинтэй хэлэлцээ хийж байсан юм.