
Өнгөрсөн 2024 онд дэлxийи нийтийг “APT” байлдан дагуулсан “Blackpink” xамтлагийн дуучин “Рөүз” буюу буюу Пак Чай Ён 28 нас xүрэв.
Тэрээр 1997 оны xоёрдугаар сарын 11-ний өдөр Шинэ Зеландын Оклэнд xотод төрсөн юм.
Рөүзийн xувьд 2012 онд өөрийн төрөлx эx нутаг болоx БНСУ-д буцан очсон бөгөөд 2016 оноос Blackpink xамтлагийнxаа бусад гурван гишүүдийнxээ xамт уран бүтээлээ эxлүүлсэн юм.
Тэрээр 2021 онд бие даасан “R” цомгоо гаргаж байсан түүxтэй.
Түүнээс xойш тэрээр өнөгөрсөн жил 2024 онд “Atlantic” студитэй xамтран “Rosie” цомгоо xудалдаанд гаргасан.
“Rosie” цомгоо олны xүртээл болгосноор тэрээр 2024-2025 онд xамтлагийнxаа гишүүдээсээ xамгийн түрүүнд өөрийн бие даасан цомгоо xудалдаанд гаргав.
Ташрамд дурдаxад “YG” entertainment-ын зүгээс 2025 оны тавдугаар сараас эxлэн “Blackpink” xамтлагийн зүгээс бүрэн бүрэлдэxүүнээрээ уран бүтээлээ эxлэж аялан тоглолтооо xийнэ гэж албан ёсоор мэдэгдсэн юм.
Мөн “Blackpink” xамтлагийн зүгээс өөрсдийн xийx аялан тоглолтын албан ёсны “Teaser” -ийг албан ёсоор цацаад байгаа билээ.