
МУГТ Э.Цэндбаатартай халз тулаан хийхээр түүний өрсөлдөгч Педро Иван Бернал Родригес өнөөдөр Монголд ирлээ.
Мексикийн тамирчин Педро Бернал Родригесийн тулааны талаар танилцуулъя:
Педро Бернал Родригес мэргэжилд нийт 17 тулаан хийж 14 ялж, 1 ялагдаж, 2 тэнцсэн амжилттай тулаанч юм.
Тэрбээр 6 тулаандаа хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан үзүүлэлттэй яваа. Педро Бернал Родригес WBC холбооны хөнгөн жингийн залуучуудын Дэлxийн аварга, Мексикийн чансаанд 11-т, Дэлxийн чансаанд 58-т эрэмбэлэгдэж байгаа шилдэг өсөх ирээдүйтэй тамирчдын нэг ажээ.

Хоёр тамирчны тулаан хоёрдугаар сарын 15-ны өдөр буюу ирэх бямба гарагт Аса аренад 17:00 цагт болох товтой.
Энэ тулаан бол МУГТ Э.Цэндбаатарын бүсээ хамгаалах 12 дахь тулаан юм.


Э.Цэндбаатар мэргэжлийн боксын спортод 11 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан билээ. Тэр дундаа тавд нь хүнд цохилтоор өрсөлдөгчдөө буулган авсан байдаг. Эдгээр тулааныхаа зургааг нь АНУ-д, гурвыг нь ОХУ-д, хоёрыг нь БНХАУ-д хийсэн байна. Мэргэжлийнхээ карьерыг эхлүүлснээс хойш анх удаа тэрбээр эх орондоо хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалах “Аваргуудын үдэш” нэртэй тулаанаа хийх гэж байна. Тулаанд шилдэг долоон тамирчин хүч үзэж, өрсөлдөх ажээ.
Түүний хувьд энэ тулаанд ялбал 2025 оны тавдугаар сард болох Дэлхийн аваргад өрсөлдөх боломж нээгдэнэ. Мөн энэхүү тулаанд МУГТ Н.Төгсцогт оролцоно.

