
Өнгөрсөн ням гарагт Шри Ланка даяар тоггүй болсон нь Шри Ланкийн цахилгаан эрчим хүчний дэд станц руу сармагчин нэвтэрсэнээс болжээ. Энэ талаар тус улсын Эрчим хүчний сайд Кумар Жаякоди, “Сармагчин цахилгаан эрчим хүчний сүлжээний трансформаторт хүрсэнээс болж эрчим хүчний системд доголдол гарсан.” гэжээ.
Тог орон нутгийн цагаар өглөөний 11:30 цагт тасарч, 22 сая хүн амтай тус арлын эмнэлгүүд болон аж ахуйн нэгжүүд цахилгаан үүсгүүр ашиглахад хүрчээ. Цахилгаан эрчим хүчээр хангагч Ceylon Electricity Board компанийн инженерүүд Коломбо хотын өмнөд зүгт байрлах дэд станцад шуурхай засварын ажил гүйцэтгэснээр цахилгаан эрчим хүчийг ням гарагийн орой гэхэд бүрэн сэргээжээ. 2022 оны зун эдийн засгийн хямралын улмаас Шри Ланка даяар олон хоногийн турш цахилгаан эрчим хүч тасарч, шатахуун түгээх станцууд түлшгүй болж, цахилгаан эрчим хүчний станцууд цахилгааны хэрэглээг хязгаарлаж байсан юм.