Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2024 оны 4 дүгээр сард хотын дарга Х.Нямбаатар БГД-ийн 29 дүгээр хороонд ажиллаж, “Эрин эверест интернешнл” сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авах ажлыг эхлүүлж байсан. Тэгвэл өнгөрсөн сард тус сургуулийг төрийн өмчид авсан юм. Ингэснээр дээрх хороонд байрлах “Эрин”, “Өнөр” зэрэг хорооллын хүүхдүүд гэртэйгээ ойр улсын сургуульд суралцах боломжтой болжээ. Тус сургууль нийслэлийн 184 дүгээр сургууль болж, 40 бүлгийн 960 хүүхэд, 60 багштай хичээллэнэ. Тус сургууль өнөөдрөөс төрийн өмчит ЕБС статустайгаар хичээлээ эхлүүлж байна.