Пап лам Францискийн биеийн байдал хүнд хэвээр байна

Нийгмийн даатгалын санг алдагдалд оруулсан буруутай этгээдийг тогтоолгохоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас прокурорт гомдол гаргасан.
Капитал банк ХХК-аас 104.2 тэрбум, Чингис хаан банк ХХК-аас 103.57 тэрбум төгрөг нийт 207.77 тэрбум төгрөгийн өр төлбөрийг гаргуулан нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх ШҮҮХИЙН ШИЙДВЭР гарсан.
Өнөөдрийн байдлаар нийт өрийн 22.7 хувь буюу 47.22 тэрбум төгрөгийг мөнгө болон хөрөнгөөр барагдуулсан байна.
Мөн нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг АРИЛЖААНЫ БАНКУУДАД байршуулж, мөнгөн хадгаламжийг хүүг тооцох асуудлыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцсэн байна.