
Аляскад сураггүй алга болсон Bering Air компанийн зорчигч тээврийн жижиг онгоцыг АНУ-ын эргийн хамгаалалтынхан Ном хотоос зүүн өмнөд зүгт 54 км зайд осолдсон байхыг нь олж тогтоожээ.
Эргийн хамгаалалтын албанаас мэдээлсэнээр тус онгоцонд байсан 10 хүн бүгд амь үрэгдсэн ба аврагчид осолдсон онгоцны хэсгээс 3 хүний цогцсыг олоод байгаа аж.
Үлдсэн 7 хүний цогцос мөн л онгоцон дотор байгаа гэж аврагчид үзэж байгаа ба тэдгээрт хүрч, гаргахад хүндрэлтэй байгаа гэжээ.
Нэг нисгэгч, 9 зорчигчийн хамт Уналаклита хотоос Ном хотыг чиглэн ниссэн тус онгоц өнгөрсөн пүрэв гарагийн өдөр радараас алга болжээ.
Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Эргийн хамгаалалтын албанд онгоц сураггүй алга болсон тухай мэдэгдэж, онгоцыг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.