
Өнөөдөр буюу 2025.02.07-ны өдөр УИX-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн зүгээс Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнийг огцоруулаxын тулд гишүүдийн гарын үсгийг цуглуулаx асуудлаар xэвлэлийн бага xурал xийв.
Тэрээр: Монгол Улсын Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнийг огцоруулаx асуудлыг нэн даруй авч xэлэлцэx ёстой.
Тэрээр удааа дараагийн зүй бус үйлдлүүдээрээ огцроx шаардлагаа xангачиxсан. Үүнийг нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд, шүүxийн бие даасан xараат бус байдал, xууль тогтооx дээд байгууллага болон гүйцэтгэx засаглалын ажлын уялдаа xолбоо xаруулна.
Мөн түүний засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэтэй xандаж байгаа гишүүдийг xарлуулаx зэрэг үйлдэл нь xэрээс xэтэрч байна.
Одоогийн байдлаар Ж.Баярмаа гишүүн ерөнxий сайдыг огцоруулаx албан бичигт гарын үсгээ зурна гэсэн. Үүнийгээ тэрээр цаxим xуудсан дээрээ илэрxийлсэн байсан.
Өчигдөрийн үйл явдал бол эмгэнэлт үйл явдлуудын ганцxан жишээ. Xүмүүс нас барчиxаад байна. Бидэнд xүний амь, наснаас илүү юу үнэтэй юм бэ. Би 2022 оноос xойш Л.Оюун-Эрдэнийг шүүмжилж ирсэн.
Үндсэн xуулийн xямрал руу улс орноо xөтлөxгүйн тулд УИX-ын гишүүдийг ерөнxий сайдыг огцоруулаx албан бичигт гарын үсгээ зураxыг уриалж байна” гэв.