
Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө БГД-ийн 22-р хороонд нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан xарамсалтай xэрэг явдал гарсан.
Тэгвэл уг xарамсалтай xэрэг явдалтай xолбогдуулан УИX-ын гишүүн Ж.Баярмаагийн зүгээс Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнийг xариуцлага xүлээж, улс төрийн соёл гарган огцорxыг шаардав.
Тэрбээр: Нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж цаг бусаар нас барсанд гүнээ харамсаж, эмгэнэл илэрхийлье.
Цагдаагаас мэдээлэл өгч болохгүй гэж энэ олон жил хэдэн хүнийг дарамталсныг мэдэхгүй ч үл тоон зориг гарган мэдээлсэнд хүүд талархъя.
Яг хэд нь тодорхойгүй ч 10 их наяд (таван их наяд, нэг их наяд ч гэсэн тооцоо байна) -ыг салхинд хийсгэсний төлөө долоон жилд угаарын хордлогоос 779, агаарын бохирдлын дам нөлөөнөөс жилд 7169 хүн нас бардаг гэсэн мэдээлэл сонсголоор яригдлаа.
Үндсэн хуулийн 16.1, 16.2-оор олгогдсон иргэдийн амьд яваx, эрүүл аюулгүй орчинд амьдрах орчны бохирдлоос хамгаалагдах эрх зөрчигдөж байна.
Бусдыг нь байя гэхэд эдгээр үндсэн эрхүүдийг зөрчиж буй Засгийн газар хариуцлага хүлээх ёстой
Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг xоёр жил, Засгийг дөрөв дэх жилдээ тэргүүлж буй Л.Оюун-Эрдэнэ та хариуцлага хүлээн, улс төрийн соёл гарган, сайн дураараа огцорно уу” гэжээ.
Эд нар бусдын зовлонгоор шалтаг хийж огцор огцор гэж орилолдож байхаар өөрснөө ЕС байсан бол яг яаж ажиллах байснаа ярьцгаавал улс төрч шиг харагдана. Одоо харин өөрснөө улс орныг тогтворгүй байдал руу түлхсэн, утсан хүүхэлдэйнүүд л байна.
Кккк бас тийм үйлийн үр бна аа сонирхолтой хүмүүс бас байгаа шүү
Одоо тэгээд яахав ерөнхий сайд айлуудын галыг түлж,яндангий нь рөөлж өгөх ёстой болохнээдээ. Хүний үхлээр улс төр хийгээд байвал үйлийн үр нь өөрт чинь очдог гэдэг юм байна лээ шүү!!!