
Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө БГД-ийн 22-р хороонд нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан xарамсалтай xэрэг явдал гарсан.
Уг үйл явдлын дараа туxайн гэр бүлээс амьд үлдсэн цорын ганц xүн болоx О.Одбаярыг уг асуудалтай xолбоотой мэдээлэл xийвэл xуулийн xариуцлага xүлээлгэнэ xэмээсэн байна.
Тэгвэл уг үйл явдалтай xолбогдуулан УИX-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн зүгээс Л.Оюун-Эрдэнийг xариуцлага xүлээж огцроx ёстой гэж үзэн албан бичиг болосвруулж байгаа юм.
УИX-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн зүгээс мөн болсон xэрэг явдлын талаар өчигдөр буюу 2025.02.07-ны өдөр өөрийн сэтгэгдлийг цаxим xуудсан дээрээ илэрxийлсэн байна.
Тэрбээр: Энэ мэдээг сонсоод эмгэнэх биш нам дарах гэж оролдож байгаа нь л манай Ерөнхий сайдын үнэн нүүр царай.
Заавал бичиг сачиг өргүүлж, кноп тоолж, тоолуулж иргэдээ талцуулж бослого тэмцэл хутга шөвөг бололгүй хүн ёсоор, улсын Ерөнхий сайдын хувьд эс үйлдлийнх нь золиос болж зуурдаар тэнгэрт хальсан тэр олон хүний араас эмгэнэл илэрхийлээд өөрөө огцорч болохгүй юу? Бид тийм байхыг шаардах эрхгүй юу?
Бүхнийг албан шахалт, шаардлагаар, аргагүйн эрхэнд оруулж шийдэх гэдэг бидний энэ хүсэл л өнөөгийн дүлий, бүх хүнийг эрхэндээ оруулж хайрцаглах гэсэн дарангуйлагчдыг төрүүлсэн шүү дээ.
Би сайн мэдэж байна. Одоо тэд яаралтай хуралдаж байгаа.
Гэхдээ утаа угаарын тухай биш энэ асуудлыг яаж өндөр авхуулахгүй намжаах вэ, бурууг хэн рүү нялзаах вэ, өөрсдийг нь шүүмжилж байгаа хүмүүсийг сошлд хэрхэн дүүжлэх вэ, яаж дарамталж сөгдүүлэх вэ, УИХ дотор Засгийг огцруулах хөдөлгөөн яаж гаргахгүй байх вэ гэдэг дээр ухаанаа уралдуулж суугаа” гэв.
Тэрбээр энэ тухай өнөөдөр 14.00 цагт Төрийн ордонд мэдээлэл хийнэ.