
Японы алдартай брэндийн бүтээгдэхүүнийг монголын хэрэглэгчдэдээ хүргэдэг Абико ХХК нь 2012 оноос худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эхэлж, хэрэглэгчдэдээ чанартай, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх зорилготойгоор ажилласны дүнд Япон улсын салбартаа тэргүүлэгч компаниуд болох Pigeon, Kagome, Goon, SB, Elis, PIP, Dydo, Fundokin, Shikein, Pokka Sapporo, IDEAL, ACMARCA, PigeonTeens брэндүүдийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажиллаж байна.
Хамтран ажиллагч байгууллагуудынхаа брэндийн концепц, чанарыг Монголын хэрэглэгчиддээ таниулж, бизнесийн өндөр ёс зүйг баримтлан ажилладаг. Тус компани өнөөдөр 3 нэрийн дэлгүүр, 14 франчайз дэлгүүрээс эхлэн 3000 гаруй харилцагчтай болжээ.
М.Төгөлдөр Абико ХХК-ийн Борлуулалт маркетингийн захирал
“Abico Монгол хүний эрүүл мэнд, амьдралын хэв маягт эерэгээр нөлөөлөгч Кагомекомпани нь албан ёсны эрхтэйгээр Кагоме болон Pigeon, S&B гэх мэт маш олон төрлийн Япон бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд оруулж ирдэг. Япон Улсын Эзэн хааны төрсөн өдөр болж буйтай холбоотойгоор ЭСЯ-наас онцгой урилгаар бид оролцож байна. Бидний хувьд зорилго бол хамгийн чанартай бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд оруулж ирж, Монгол хүмүүсийн эрүүл амьдралын хэв маягт нь тус нэмэр болох зорилгыг баримталж ажилладаг.
Монгол хүмүүс Япон бүтээгдэхүүнийг чанартай гэх тренд үүссэн. Бидний зүгээс энэ итгэл үнэмшил бөгөөд хэрэглээнд сурчихсан хүмүүсийнхээ итгэл найдварыг алдахгүй байхын төлөө бид үргэлж чанартай бүтээгдэхүүнийг оруулж ирэхээр зорьж ажиллаж байна. Бидний сонгож оруулж ирж байгаа, маш өндөр судалгаатай, эрүүл мэнд рүү чиглэсэн хүний амьдралд хэрэгцээтэй зүйлийг оруулж ирж түгээе гэж зорьдог.
Бид мах, гурилыг түлхүү хэрэглэдэг хүмүүс. Маханд их дуртай. Үүнийг үгүйсгэхгүй байх ёстой. Харин бид ногоо гэдэг зүйлийг ямар их хэрэгтэй вэ гэдгийн илүү сурталчилж буй. Мэдээж ногоог орлох уу гэвэл үгүй гэж хэлмээр байна. Ногоогоо хэрэглэх ёстой юу гэвэл тийм, ногоогоо хэрэглэх ёстой. Хажуугаар нь нэмэлтээр Кагомегоо уугаач ээ.
Кагомед агуулагдаж байгаа бүх ногоо хүний биед байгаа антиоксидантыг нэмж өгч байн. Ногоо хэрэглэснээр хүн залуу байна, цусны өтгөрөл багатай байна гэх мэт олон давуу та бий болдог. Нийгмийн хариуцлагын хүрээнд бид дутуу нярай хүүхэд болон тагнай цоорхой хүүхдүүдэд зориулсан маш олон эмнэлгийн өрөөнүүдийг тохижилт хийсэн. Кагоме брэндтэй хамтраад маш олон Монгол хүмүүсийн вижит төхөөрөмжийг ашиглан ногооны хэмжээг тогтоож, ногоо хэрэглэх ашиг тусын талаар сургалт орж байна. 10 жилийн сургууль, цэцэрлэг, байгууллага, өдөрлөг зэрэг олон ажлуудыг хийж байна”
Б.Энхжин Абико ХХК-ийн Маркетингийн ажилтан
“Кагоме шүүсний онцлог нь ногоо болон жимсийг хамтагуулсан. Мөн ямар нэгэн хугацаа уртасгагч, нэмэлт сахар агуулаагүй. Цэвэр байгалиараа шүүсээ гэж болно. Хүүхдүүдээ багаас нь ногоо идэх дуршлыг нь дэмжихийн тулд Кагоме шүүс өгч болно. Кагоме шүүс нь дотроо маш олон төрлийн ногоо болон жимснээс бүрдсэн тул хүүхдүүд том болоод хэрэглэж байгаа ногоо, жимсээ хэрэглэх дуртай байх дадлыг нь дэмжиж өгөх юм”
Б.Буяндэлгэр Абико ХХК-ийн График дизайнер
“Вижит гэдэг нь хүний биед агуулагдах антиоксидант буюу ногооны ислэгийн хэмжээг тодорхойлдог. Япон болон Монголд цөөхөн тоогоор ирсэн. Хүний биед 1-12 түвшний ногооны хэм хэмжээ агуулагддаг ба монгол хүний дундаж нь 3,5-4-ийн хооронд байдаг. Кагомегийн 200мг шүүс нь хүний өдөрт авах ёстой ногооны хэмжээг агуулсан байдаг. Тийм учраас өдөрт нэг шүүс уухад өөрийнхөө ногооны хэрэглээг авч чадна. Ногоо идэх дургүй хүүхдүүдэд 200гр Кагоме шүүс уулгахад өдрийн хэрэглээгээ авч чаддаг байна”