
Уур удамшдаггүй. Бусдын эрүүл мэндэд халдах үйлдлээс болж хэн нэгэн өөрийн амьдралдаа хар толбо үлдээсэн, эсвэл цэг тавьсан тухай бодит жишээ, өнөөгийн соёлт нийгэмд ч яригдсаар байна.
Тодруулбал: Сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 41,833 гэмт хэрэг бүртгэгдсэн бол өнгөрсөн онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 20 хувийг Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлсэн байна.
Нэгэн жишээг дурдахад: Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2 залуу маргалдан, зодолдсоны улмаас нэг нь хүндэвтэр гэмтэл авч, нөгөөх нь хөнгөн гэмтэл авсан.
Тухайн 2 залуу хоромхон зуурын уур бухимдлаа тэвчээгүйн улмаас хоёулаа эрүүгийн хариуцлага хүлээсэн байна.
Мөн энэ төрлийн гэмт хэргийн 80.7 хувийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг эзэлж байна.
Шалтгаан нөхцлийг тодруулахад бусадтай бага зэргийн үл ойлголцлоос шалтгаалан маргалдаж, улмаар зодолдсоноор эрүүгийн хариуцлага хүлээж, сэтгэл санаа, эрүүл мэнд, санхүүгийн хувьд хохирч үлддэг.
Иймд хоромхон зуурын уур бухимдлаа барьж дийлээгүйн улмаас хожмын амьдралдаа хар толбо бүү үлдээгээрэй.
БУСДЫН БИЕД ХАЛДАХ НЬ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГАТАЙ.