
БГД-ийн 22-р хороонд нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартсаны улмаас нас барсан. Уг харамсалтай үйл явдалтай холбогдуулан гэр бүлээс нь үлдсэн цор ганц хүн болох хүү нь цэргээс чөлөөгөөр ирээд буй билээ. Түүнийг О.Одбаяр гэдэг бөгөөд яг одоо Төрийн ордны баруун хаалган дээр мэдээлэл хийж байна.
Тэрбээр “Цэрэгт явчихаад ирэхэд гурван дүү, ээж минь байхгүй болчихсонд харамсаж байна. Миний амьдрал цаашдаа бүрхэг боллоо. Цэргийн ангиас маань чөлөө өгөөд явуулсан. Гэр рүүгээ юм бодолгүй орсон. Ээж, дүү нарыгаа өнгөрснийг гэртээ ирээд л мэдсэн. Гэртээ орж ирэхэд тавгийн идээ засчихсан байсан. Би гарч агаар амьсгалж, хэсэг сууж байгаад орсон. Хамаатны маань ах “Ээж, дүү нар нь угаартаад бурхан болчихсон. Миний дүү тайван байгаарай, сэтгэлээ барина шүү” гэсэн.
Манай ээж 1983 оны хүн. Жирийн нэг компанид үйлчлэгч хийдэг байсан. Дүү нарыг минь сайн өсгөж, хүмүүжүүлсэн. Дүү нар маань зургаа, ес, 15, 17 настай байсан. Ээж, дүү нартай хамт байсан ах маань ээжээс 4-5 ах хүн байсан.
Хамаатнуудыг маань мэдээлэл өгч болохгүй гээд гарын үсэг зуруулаад авчихсан байна лээ. Намайг цэргээс халагдаж ирээд мэдээлэл хийвэл хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн. Мэдээлэл хийсэн гээд шалгана гэвэл шалгуулахад бэлэн. Хэрэг үнэн зөвөөр шийдэгдтэл Монголын ард түмэн минь надад туслах байх. Хуульч, өмгөөлөгчдөөс дэмжлэг хүсэж байна” гэлээ.
Юу гэдэг дарангуйлалын систем бэ?!! Мэдээлэл өгч болохгүй гэж юу гэсэн үг вэ ямар хойд солонгос биш дээ хэвлэлийн эрх чөлөө хүний эрхийг дээдэлнэ нтр гэж гарч ирчихээд их мэдрэлтэхнээ!!!!!
Юу хуцаад байгаа юм бэ !!!
Хамаатнуудаас нь мэдээлэл хийж болохгүй гэж гарын үсэг авсан ч гэх шиг. Энэ улс орон чинь одоо эзэнгүй юмуу? Монгол хүн монгол хүнээ хамгаалдаггүй юмуу? Яахаараа ярьж хэлж нийтэд цацах эрхийг хаадаг юм. Хаана байна тэр ардчилсан нийгэм !!!
Хэн ч хаана ч юуг ч ярьж хэлэх эрхтэй. Амьтан биш ХҮН.
tsagdaa gj neere vnen shogiin garuud shv shahmal tvlshiig haatsailaad bgamu medeelel hiiwel hariutslaga tootsno gd gariin vseg zuruulsn ch gh shig lalruud
Үнэхээр харамсалтай. Шахмал түлшээр маш их мөнгө угааж байгаа энэ намынхан. Үйлдвэо нь баригдаж брд л цөм хийнэ гээд яриад явж бсн хүнтэй таарч байлаа