XЭҮК сурах бичгүүдэд xүний эрxийн талаар тусгагдсан эсэхэд шинжилгээ xийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитогийн мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцож, нээлтийн үг хэлэв. Тэрбээр “Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж буйд Монгол Улсын төр, Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс гүн талархаж байна” хэмээсэн юм.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулсан энэхүү хүндэтгэлийн хүлээн авалтад Ерөнхий сайдаас гадна Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын албаны төлөөлөгчид болон хоёр талын аж ахуйн нэгж, хувийн хэвшил, найрамдлын нийгэмлэг, эрдэм шинжилгээ, судалгаа, соёл, урлагийн төлөөлөл оролцлоо.
Энэ үэр Элчин сайд М.Игавахара “Япон, Монгол хоёр улс “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” дор хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байгаа ба ялангуяа, Монгол Улс ардчилалд шилжсэнээс хойш өнөөг хүртэл 35 жилийн турш Япон Улс тууштай Монгол орныг дэмжиж ирсэндээ бахархаж байна. Мөн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан болон Эрхэм дээд Хатан Хааны энэ зун Монгол Улсад хийхээр төлөвлөж буй айлчлалын бэлтгэл ажил эхэлсэн тухай дурдаад энэхүү айлчлал хоёр орны харилцааны түүхэнд алтан үсгээр сийлэгдэх түүхэн үйл явдал болно гэдэгт бат итгэлтэй байна” хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм.
