Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахгүй
УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2025.02.05/ гурав дахь өдрөө үргэлжиллээ.
Шүүхээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг гэм буруугүйд тооцон цагаатгасан бол УИХ-ын гишүүн асан, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгаланг гэм буруутайд тооцов.
Б.Энх-Амгаланг улс төрд нөлөө бүхий этгээд, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэмээн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, хоёр жил хорих ял оногдууллаа. Нээлттэй хорих ангид ялыг нь эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ. 14 хоногийн дотор давж заалдах, гомдол гаргах эрхтэй.