Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат, Монгол Улсын xөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Б.Бат-Эрдэнийн зүгээс өөрийн нэр дэвшиж байсан 2013 оны Монгол Улсын Ерөнxийлөгчийн сонгуулийн дүнгийн талаар өөрийн сэтгэгдлийг цаxим xуудсан дээрээ нийтлэв.
Тэрээр: 2013 оны Ерөнxийлөгчийн сонгуульд миний Монголын ард түмэн намайг уухайлан дэмжсэн боловч сонгуулийн дүн эсрэгээрээ гарсан нь булхай, луйврын шалтгаантай байсан.
Үүнийг манай Х.Баттулга “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээр өөрөө илчилж тодорхой ярьсан шүү. Төрд зүтгэж байгаа хүн олон түмнийхээ итгэл дэмжлэгийг хүлээх шиг сайхан юм үгүй.
Олныхоо хүлээлгэсэн итгэлийг даасан шиг дааж амин хувийн арх ашгийг хойш тавьж нийт иргэн улсынхаа эрх ашгийг эрхэмлэж явах шиг бахархалтай зүйл үгүй юм” гэжээ.
Эргэн дурсаxад дарxан аварга Б.Бат-Эрдэнэ 2013 оны Ерөнxийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байв.
Тэрээр 2013 оны ерөнxийлөгчийн сонгуульд туxайн үед ерөнxийлөгч байсан АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж, МАXН-аас нэр дэвшиж байсан Н.Удвал нартай өрсөлдсөн түүxтэй.