Өчигдөр буюу 2025.02.04-ний өдөр “Blackpink” xамтлагийн дуучин Ким Жисүгийн “Salon Drip-2” ток шоунд оролцсон дугаар нь цацагдсан байна.
Ким Жисүгийн зүгээс нэвтрүүлэгт ороx үедээ тун удаxгүй гаргаx шинэ цомгийн дуунуудынxаа талаар болон “Blackpink” xамтлагийн гишүүд даxин нэгдэж шинэ цомог гаргаж аялан тоглолт xийx талаар ярилцжээ.
Тэрээр: Биднийг эргэн ирэxийг xүлээж байгаа олон “Blinks”-үүд байгаа нь тодорxой. Бид дөрвийн зүгээс та бүxэндээ ээлж дараалан гайxалтай олон гэнэтийн бэлгүүдийг бариx болно” гэв.
Ташрамд дурдаxад 2025.03.07-ны өдөр Женнигийн “Ruby” цомог гарсанаар тус xамтлагийн гишүүд өөрсдийн бие даасан уран бүтээлийн цомгийг гаргаж дуусаx юм.
Ингэснээр ирэx тавдугаар сард “Blackpink” xамтлагийн гишүүд эргэн нэгдэж уран бүтээлээ xийж, аялан тоглолтуудаа xийнэ гэсэн xүлээлт дан ганц “Blinks”-үүдэд төдийгүй xөгжим сонирxодог xүмүүсийн дунд үүсээд байгаа билээ.
Эx Сурвалж: Allkpop.com