Тэрбээр эхнэр, 5 сартай хүүгийн хамт амьдардаг. Залуу хосууд хэдхэн жилиийн өмнө хоосон гэр худалдаж аваад тусдаа гарч байсан бол өдгөө дутах зүйлгүй амьдрах болжээ. Тэмүүжин ярилцлагаараа дамжуулж “Бид амьдралын төлөө цаг наргүй хөдөлмөрлөж болох ч бусдад өгөх сайхан мэдрэмж, нэгнээ гэх халуун сэтгэлд харамгүй хандах ёстой” хэмээн сэтгэлийн үгээ дайлаа.
БУСДАД ӨГСӨН СЭТГЭЛЭЭ БУЦААЖ НУГАЛААД ХҮРТДЭГ
Машины үйлчлүүлэгчдэдээ зориулж гоёсон гэж хэлж болно. Хүмүүс заримдаа их уур уцаартай орж ирдэг. Тэгээд машинд минь суугаад энерги нь өөрчлөгдөж байгаа нь мэдрэгддэг. Ёстой гоё машин байна. Мундаг залуу байна цаашаа дахиад хичээгээрэй гээд зарим нь илүү мөнгө өгнө. Пүү ийм гоё машинд сууна гэж бас байдаг аа гээд л. Тэр мэдрэмжийг авахаар цаанаасаа шал өөр шүү дээ. Нэг фигур авахад дор хаяж хоёр гурван шөнө таксинд явдаг юм. Одоогоор бол түр хугацаандаа ахиж фигур авахгүй ер нь хэсэгтээ худалдалдан авалтаа зогсоочихсон байна. Хүүхдээ том болтол. Манай эхнэр саяхан төрсөн одоо нярай хүүхэдтэй.
ХОЖООД АВСАН 50 МЯНГАН ТӨГРӨГ ХӨЛСӨӨ УРСГААД ОЛСОН 20 МЯНГАН ТӨГРӨГИЙГ ГҮЙЦЭХГҮЙ
Хийж болох мөнгө олж болох юу л байна өөрийн чадах чинээгээрээ хийдэг. Оройдоо таксинд яваад, ажлаа хийгээд хажуугаар нь ажлынхаа хүмүүст хоол хийж аваачиж зардаг. Манай эхнэр маш мундаг хүн бий. Тийм хүнтэй учирсандаа баярлаад бардаггүй шүү дээ. Байнга намайг бас хүүгээ л гэдэг. Гэртээ зүгээр суухгүй тус дэм болъё гээд хоол хийдэг юм. Манай эхнэр одоо 25 настай. Би 26 настай. Хоёулаа шууд тусдаа гаръя гэж шийдээд тухайн үед хоосон гэр 2 сая төгрөгөөр аваад тусдаа гарч байсан. Одоо өөрийнхөө хэмжээнд бол давгүй сайхан амьдралтай. Өөрсдөө их сайн хичээж байж, хүн урдаа зорилго зорилго тавьж байж л амжилтад хүрнэ дээ. Тэгэхгүй бол өдөр хоногийг аргацаагаад сайхан амьдарна гэж байхгүй. Ихэнх залуучуудыг хараад байхад амар аргаар мөнгө олох гэдэг болчихсон байна билээ. Ер нь бол тэгж олсон мөнгө өөрийн хөлс хөдөлмөр шингэсэн мөнгө хоёр шал өөр л дөө. Хүнээс зүгээр орж ирсэн, хожоод авсан 50 мянган төгрөг хөлсөө урсгаад олсон 20 мянган төгрөгийг гүйцэхгүй шүү .