Утааны сонсгол дуусаж, УИХ-ын гишүүд “амарлаа”
Төрийн ордонд Утааны сонсгол болж байна. Энэ үеэр шинжээч мэдээлэл өглөө. Тэрбээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ажиллаж буй эрх бүхий ажилтнууд гэрээ шууд байгуулсан жишээг дурдлаа.
Тодруулан хэлбэл, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр таван байршилд сайжруулсан түлшний агуулах барих төсөл, арга хэмжээний хүрээнд нийт 3.7 тэрбум төгрөгийн гэрээг дараах компаниудтай шууд байгуулсан байна. Уг нь бол улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр ажил хийлгэж, бараа материал худалдан авах гэж байгаа бол тендер зарлаж, сонгон шалгуурлах хуультай.
НЗДТГ-аас:
- “Евро азиа констракшн” ХХК-тай 748.2 сая төгрөг
- “Хүннү гүрэн констракшн” ХКК-тай 748 сая төгрөг
- “Гранд Интернэйшнл” ХХК-тай 740 сая төгрөг
- “Ган алт нэмэх” ХХК, “Нумт Өргөө” ХХК-иудтай тус бүр 750 сая төгрөгийн гэрээг шууд байгуулан ажилласан байна.
Гэхдээ энэ нь яг хэнийг хотын дарга байх үед хийгдсэн гэрээ гэдгийг шинжээч дурдсангүй.