Манай улс Менингококкт вирусийн эсрэг вакцины нөөцгүй байсан бөгөөд ойрын өдрүүдэд эцэг эхчүүд уг вакцины эрэлд гараад буй. Улсын хэмжээнд зөвхөн “СОС Медика Монголиа эмнэлэг”-т 90 тун вакцин байсан нь хоёр өдрийн дотор дуусжээ. Харин уг асуудал дээр салбарын сайд “Сайн дурын вакцинжуулалт оновчтой арга биш” гэсэн тайлбарыг өглөө.
Налайх дүүрэгт менингит өвчний халдвар гарч гурван настай хүүхдийн амь эрсэдсэн. Баянгол, Баянзүрх дүүргүүдэд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн учир эцэг эхчүүд айж сандран менингитийн эсрэг вакциныг хайж байна. ХӨСҮТ болон өрхийн эмнэлгүүдээр менингококкт халдварын эсрэг вакцин байхгүй учир эцэг эхчүүд гадуур хувийн эмнэлгүүдэд 1 сая-1.2 сая төгрөгөөр менингитийн эсрэг вакциныг хийлгэж байна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан.Тиймээс салбарын сайдаас менингитийн эсрэг вакцины нөөц байгаа эсэх мөн вакцин хийлгэх шаардлагатай эсэхийг тодрууллаа.
Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайд
-Эхний ээлжийн 1000 вакциныг эхний тохиолдол бүртгэгдсэнээс хойш ажиллаад ирэх долоо хоногт манай улсад ирэх товтой байна.
-Одоогоор менингитийн эсрэг вакцин огт байхгүй юм байна шүү дээ?
-Манай улсад менингитийн халдварын тохиолдол их гардаггүй учраас байнгын нөөцөд байлгадаггүй. Яагаад гэвэл хугацаа нь дуусчихдаг.
-Дараа долоо хоногт 1000 тун вакцин ирнэ гэж байна.Эхлээд голомтод бүсэд байсан 100 гаруй хүнд хийх байх.Түүний дараагаар эрсдэлт бүлгийн хүмүүсийг дархлаажуулах уу?
-Хамгийн үр дүнтэй арга нь ойр хавьтал болсон хүмүүсээ л вакцинжуулах. Сайн дурын вакцинжуулалт тийм ч оновчтой арга биш гэсэн олон улсын жишгээ дагаж байгаа.
О.Одонтунгалаг “СОС Медика Монголиа” эмнэлгийн эм зүйн албаны эрхлэгч
Гурван настай хүүхэд халдвар авч өөд болсноос хойш эцэг эхчүүд айдаст автлаа менингококкын эсрэг вакциныг гадуур хайж байна их сураглаж байна. Хийлгэхийг зорьж байна. Танай эмнэлэг эцэг эхчүүд хэр их хандаж байна? Ачааллын хувьд эрс нэмэгдсэн. Жилдээ 90 тун хийгддэг вакцин хоёр гурван хоногийн дотор дууслаа. Улсын хэмжээнд зөвхөн манайх дээр л вакцин байсан. Өөр эмнэлгүүдээр байхгүй учир авах хүсэл сонирхолтой хүн их байна. Энэ удаад бид дархлаажуулалтад хамрагдахыг хүссэн хүн бүрд хийсэн. Түрүүлж ирсэн нь авсан гэсэн үг. СОС медика эмнэлэг дээр нэлээн үнэтэй хийж байна. Хийлгэх гэсэн боловч дууссан байна гэсэн мэдээлэл цахим орчинд их явлаа. Өмнө нь ХӨСҮТ дээр бага мөнгөн дүнгээр хийдэг байсан вакцин танай эмнэлэг дээр ийм өндөр үнэтэй буюу 1сая-1.2 сая төгрөгөөр хийгдэж байгаа юм бэ?
Үүн дээр бол манайх гаднын улсаас хямд аваад дотооддоо үнэтэй зараад байгаа зүйл байхгүй. Вакцин өөрөө маш өндөр үнэтэй агаарын тээврээр ирж байгаа. Хоёр, гурван жилийн өмнө улсын хэмжээнд 22 мянган төгрөгөөр хийж байна гэж сонсож байсан. Тэр бол Sanofi брэндийнх байсан. Манай эмнэлэгт ирсэн нь өөр үйлдвэрлэгч компанийнх. тээвэр болон ханган нийлүүлэх компаниас хамаараад өртөг зардлын хувьд ялгаатай. Та бүхэн гаднын эмнэлгийн сайтаас хайгаад үзэх юм бол 180 доллар, 220 доллар гэх мэт үнэтэй байгаа. Тэгхээр манайх нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ашгийн бус ажиллагаа гэж импортолсон.
Vaktsiniih n hugatsaa duusaad haygdwal bas dahiad ymar lalriin ym be gehuu. Yagaad iim teneg ork bdiimbee. Emchilj chadku bol ch geh shig hundruuleed ochdog bizdee. Hundruuleed ochihoor ymar gazriin ymar emneleg emchilj chadhiin. Gadnii orond sain emchildeg gej boddog bol uuchlaarai, gadaaduud chin ta nariig bodwol oorsdoo ert emch nar deer ochij uzuuldeg. Meningited 3 honog usan matsag bariulaad nam edgedeg gesen teneg medeelel ochnoon ywaad humuus door n ystoi tegey l geed bdiim bleeshd. Iim bj hachin ym yrihaa bolio neeree. Iim teneg humuusiin dund bsnaas mongoloos ywsan n deer neeree
Иргэд өөрсдөө орчиндоо цэвэрхэн яамнаас гаргасан зөвлөмжийн дагуу өвчнөөс урьдчилан сэргийлээд сурчихаачээ. Вакцин нэхээд тэр ч энэ ч албан тушаалтанруу дайраад байх шаардлагагүй.
hutsaad bailgui hurdan vaccine avchir malnuuda togloom bish shu emchilj chadku bj hutsaguil hurdan vaccine avchir ajilaa oligotoihon hii buur neg suh dalaital uher amgalan gegcheer yumand yagad danda iim lalrin yal shg handdim be ene said n ch bas ovoo yum bsimu geher yu ch yariad bgan ail der vaccine etre avchrah geree contracta hiitsen shuurhai avtsan yavjidguimu chavas nere