“Guys” хамтлаг ирэх зургаадугаар сард “Goodluck” тоглолтоо хийнэ
Өчигдөр буюу 2025.02.02-ны өдөр Тайванийн нэрт жүжигчин, телевизийн хөтлөгч “Барбара Ху” Япон Улсад таалал төгссөн байна.
Жүжигчин Барби Ху томуугийн уушгины хавсарсан хатгалгааны улмаас нас барсан талаар Азийн орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Талийгаач болсон жүжигчин Барбара Ху 1976 онд Тайванийн Тайбэйд төрсөн юм.
Тэрээр 2001 онд Тайванийн алдарт F4 хамтлагийнхантайгаа хамтран тоглосон “Солирын Од” киноны Сан Цайгийн дүрээрээ Азийн орнуудад танигдсан байдаг.
Монголчууд ч түүнийг “Солирын Од” киноны Сан Цайгийн дүрээр нь сайн мэддэг байсан билээ.
Эх Сурвалж: Focustaiwan.tv