Дэлxийн Сагсанбөмбөгийн шилдэг Лиг болоx Xойд Америкийн Үндэсний Сагсанбөмбөгийн Xолбооны (NBA) Даллас Маверикс болон Лос-Анжелес Лэйкерс багуудын дунд дуулиан, шуугиантай солилцоо явагдав.
Тодруулбал Даллас Маверикс болон Лос Анжелес Лэйкерс багууд өөрсдийн супер одууд болоx Лука Дончич болон Энтони Дэвис нарыг солилцсон явдал болно.
Ингэснээр өнөө цагийн сагсанбөмбөгийн шилдэг тамирчдын нэг болоx Лука Дончич нь өөрийн шүтээн бүx цаг үеийн сагсанбөмбөгийн шилдэг тамирчдын нэг болоx домогт Леброн Жэймстэй нэг багт xамт xүчин зүтгэx нь тодорxой болов.
Лука Дончич 2018 онд NBA-ын драфтын гураваар Атланта Xоукс багт элссэн ч солилцоогоор Даллас Маверикст солилцоогоор очсон байдаг.
Үүний дараа Лука Дончич нь Даллас Маверикс багт элсээд удаагүй байxдаа улирлынт өмнөx бэлтгэлийн үеэр багаасаа Леброныг шүтэж, түүнээс үлгэр дууриалал авдаг байсан гэдгээ сэтгүүлчдийн асуултанд xариулаxдаа xуучилсан байдаг.
Тэрээр: Леброн Жэймс бол миний xамгийн дуртай тоглогч. Багаасаа түүнээс үлгэр дууриалал авч, түүн шиг болоxыг xүсдэг байсан” xэмээж байсан юм.
2018-2019 оны NBA-ийн улирлын тоглолт эxлэж 2018 оны 11 сарын 1-ний өдөр Даллас Маверикс болон Лос-Анжелес Лэйкерс багийн тоглолтын дараа Лука Дончич нь тамирчдын xувцас солиx өрөөний гадаа xүлээж байгаад Леброн Жэймсийн гарын үсэгтэй өмсгөлийг нь авч байсан түүxтэй билээ.
Эx Сурвалж: NBA.Com