Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахгүй
Иргэн С.Мишиг “Хархорин” захын гадна талбайд “Баянгол бизнес инкубатор төв”-ийг байгуулж, 130 гаруй иргэн худалдаа эрхэлдэг. Тэдний зүгээс тухайн орчинд хулгайн гэмт хэргээс сэргийлэх зорилгоор хяналтын камер суурилуулж өгнө үү гэдэг асуудлаар дүүргийн ИТХ-д хандаж байсан юм.
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа болон зөвлөлийн гишүүд тус төвд ажиллаж, өргөн өнцгийн, дуу дүрсний нягтаршил сайтай, өдөр шөнө өнгөт, сүүлийн үеийн шинэ загварын хяналтын камерыг хүлээлгэн өглөө. Хяналтын камерыг байршуулснаар Хархорин захын гадна орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчил буурахад чухал ач холбогдолтой.