Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн эвсэл, Монголын залуучуудын эвсэл ТББ -аас хаврын морин уралдааныг зохион байгуулахаар болсон Засгийн газрын шийдвэрийг ёсчлон батлахгүй байх цахим өргөдлийг uih.mn сайтын өргөдөл санаачлах хэсэгт үүсгэлээ.
Хахир хүйтэн цагт бага насны хүүхдээр хурдан морь унуулж, эрүүл мэнд цаашлаад боловсрол, ирээдүйг нь “үгүй хийх” гэсэн Засгийн газрын уг шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бол та энэ линкээр ороод, цахим гарын үсгээ зураарай.
Өргөдлийг бүрэн эхээр:
Эргэн сануулахад өнгөрсөн долоо хоногт буюу 1-р сарын 29-нд Засгийн газраас 11-р сарын 1-нээс 5 дугаар сарын 1 хүртэл хурдан морины үсэргээ, сунгаа, уралдаан зохион байгуулахгүй байх 57 дугаар тогтоолыг хүчингүй болгож буйгаа мэдэгдсэн.
Улмаар 3-р сарын 1-нээс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг аймаг, орон нутгийн ИТХ гаргах бөгөөд 12-оос дээш насны хүүхдээр унуулна хэмээн мэдээлсэн.
Гэвч угтаа 2019 оны 3-р сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон 57 дугаартай Засгийн газрын тогтоол гаргасан тул дахин захиргааны хэм хэмжээний акт гаргахгүйгээр энэхүү тогтоолын хүрээнд талууд тохиролцов” хэмээн шийдвэр гаргаж, тогтоолдоо тусгаж байжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолыг бүрэн эхээр:
Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/122 дугаар тушаалаар насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт баталсан.
Жагсаалтын 2.1.14.2. жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 05 дугаар сарын 1-ний хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулахыг хориглоно хэмээн тусгасан байдаг.